Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“1/15 дугаар зүйлийн 15.7.1 дэх заалт:

“15.7.1.их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх;”

2/15 дугаар зүйлийн 15.7.4-15.7.6 дахь заалт:

“15.7.4.дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах;

15.7.5.мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх;

15.7.6.мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ мэргэжлээр сургалт явуулах;”

Хэвлэх

2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “бүртгэх байгууллагад” гэснийг “татварын байгууллагад” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД