Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

            “23.2.Санхүүгийн тайланг зургаа ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад тушаагаагүй аж ахуйн нэгжийг улсын бүртгэлээс хасах талаар нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хэвлэлээр нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш зургаан сарын дотор санал, гомдол гараагүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна.”

Хэвлэх

            2 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД

Хэвлэх