Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цөмийн энергийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

1/10 дугаар зүйлийн 10.5, 10.6 дахь хэсэг:

“10.5.Цөмийн энергийн комисс ажлын албатай байна.

10.6.Ажлын албаны дарга бөгөөд Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.”

2/ 111, 112 дугаар зүйл:

Хэвлэх

“111 дүгээр зүйл.Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

111.1.Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн асуудлаар  дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

111.1.1.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

111.1.2.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон нийтлэг дүрэм, журам, заавар, стандартыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

111.1.3.цөмийн болон цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, ослын үр дагаврыг арилгах, ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг мэргэжлийн холбогдох байгууллагатай хамтран боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

111.1.4.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, баримт бичгийг холбогдох этгээдээс үнэ төлбөргүй гаргуулж авах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллага, мэргэжилтнийг хяналт шалгалтад татан оролцуулах;

111.1.5.цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн улсын бүртгэл хөтөлж, цацрагтай ажиллагчийн өртөж байгаа мэргэжлийн шарлагын тунд хяналт тавих, шарлагын тунгийн мэдээллийн сан бүрдүүлэх;

111.1.6.үйлдвэрлэл, судалгаа, оношилгоо, эмчилгээнд хэрэглэж байгаа цацрагийн үүсгүүр бүхий тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавих;

111.1.7.улсын хилээр нэвтрүүлэх цөмийн материал, цацрагийн үүсгүүр бүхий багаж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлд холбогдох байгууллагатай хамтран хяналт тавьж, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авах;

111.1.8.хүрээлэн байгаа орчны болон ахуйн хэрэглээний бараа, материал, хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, барилгын материалын цацрагийн түвшний хяналт шинжилгээ хийх, тэдгээр нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг тогтоох ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэх, чанарын баталгаажилтыг хангах арга хэмжээ авах;

111.1.9.хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай тохиолдолд холбогдох олон улсын байгууллагаас мэргэжлийн туслалцаа, дэмжлэг авах;

111.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

112 дугаар зүйл.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

112.1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

112.1.1.цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

112.1.2.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

112.2.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан хайгуулын тайлан, техник, эдийн засгийн үндэслэл, энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан уурхайн ашиглалтын мэдээ, техник, эдийн засгийн үндэслэлийг түүний хүсэлтээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд нууцад хамааруулна.

112.3.Энэ хуулийн 112.2-т заасны дагуу нууцад хамааруулсан мэдээллийг Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур задруулах, нийтлэх буюу нийтэд мэдээлэхийг хориглоно.”

3/12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэг:

“12.10.Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч, цацрагтай ажиллагч нь ажлын онцлогт тохирсон тусгай хувцас, ялгах тэмдэг хэрэглэх бөгөөд ажлын тусгай хувцасны загвар, хэрэглэх журам, эдэлгээний хугацааг Цөмийн энергийн комисс батална.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6-28.2.8 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1.5 дахь  заалт, 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 50 дугаар зүйлийн 50.1.9 дэх заалтын “төрийн захиргааны” гэсний өмнө “мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн” гэж, 28 дугаар зүйлийн 28.4.4, 28.4.5, 28.6.5 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн “төрийн захиргааны” гэсний өмнө “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн” гэж, 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь заалтын “зөрчлийн тохиолдлыг” гэсний дараа “Цөмийн энергийн комисс, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Цөмийн энергийн тухай хуулийн зарим зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/11 дүгээр зүйл:

Хэвлэх

“11 дүгээр зүйл.Цөмийн энергийн комиссын бүрэн эрх

11.1.Цөмийн энергийн комисс дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

11.1.2.энэ хуулийн 28.8-д заасан мэдээллийг нэгтгэн боловсруулж, шаардлагатай бол магадлан шалгаж Олон улсын атомын энергийн агентлагт зохих журмын дагуу хүргүүлэх;

11.1.3.цөмийн материалын тооллого, алдагдал, хорогдол, шилжилт хөдөлгөөн хийх журмыг батлах;

11.1.4.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон нийтлэг дүрэм, журмыг батлах;

11.1.5.гадаад улс, олон улсын байгууллагатай хууль тогтоомжийн дагуу хамтран ажиллах;

11.1.6.ураны баяжмал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн онцлогийг харгалзан түүний хүчин чадал, тоо хэмжээ, шилжилт хөдөлгөөн, тээвэрлэлтийн холбогдолтой нууцлах мэдээллийн жагсаалтыг баталж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах;

11.1.7.цөмийн болон цацраг идэвхт хаягдал, цацрагийн үүсгүүрийг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

11.1.8.улсын хэмжээнд ашиглаж байгаа ионжуулагч цацраг бүртгэх багаж, тоног төхөөрөмжийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, тохируулга хийх;

11.1.9.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

11.2.Цөмийн энергийн комисс нь цөмийн материал, цөмийн болон ашиглагдахгүй болсон цацраг идэвхт хаягдлыг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах тусгай байгууламжтай байх бөгөөд уг байгууламж нь улсын онц чухал объект байна.

11.3.“Цөмийн болон ашиглагдахгүй болсон цацраг идэвхт хаягдал” гэж цөмийн төхөөрөмжөөс гарах цацраг идэвхт хаягдлаас бусад төрлийн цөмийн технологийн хэрэглээний хаягдлыг ойлгоно.”

2/14, 15 дугаар зүйл:

Хэвлэх

“14 дүгээр зүйл.Хил хамгаалах болон гаалийн байгууллага, түүний албан тушаалтны бүрэн эрх

14.1.Хил хамгаалах болон гаалийн байгууллага, түүний албан тушаалтан  хяналт шалгалтаар илэрсэн, зохих зөвшөөрөлгүй цөмийн материал, цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн талаар мэргэжлийн хяналтын болон хууль хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэж, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авна.

Хэвлэх

15 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл

15.1.Дараах үйл ажиллагааг Цөмийн энергийн комиссоос олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ:

15.1.1.цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах;

15.1.2.цөмийн төхөөрөмж ашиглах;

15.1.3.цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах;

15.1.4.цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах.

15.2.Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ:

15.2.1.цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх;

15.2.2.цацраг идэвхт ашигт малтмал ашиглах;

15.2.3.цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах болон цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээх.

15.3.Дараах үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ:

15.3.1.цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах;

15.3.2.цацрагийн үүсгүүрийг угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах;

15.3.3.цацрагийн үүсгүүрийг тээвэрлэх, импортлох, экспортлох;

15.3.4.цацрагийн үүсгүүрийн хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа.”

3/18 дугаар зүйлийн 18.8, 18.9 дэх хэсэг:

“18.8.Энэ хуулийн 15.1.1-15.1.4-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комиссоос тус тус санал авсан байна.

18.9.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзээд тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг үйл ажиллагааны онцлогийг харгалзан энэ хуулийн 15.1, 15.2.2, 15.2.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 6-12 сар, энэ хуулийн 15.2.1, 15.3.1, 15.3.2, 15.3.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1-3 сарын дотор, энэ хуулийн 15.3.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3-14 хоногийн дотор шийдвэрлэнэ.”

4/19 дүгээр зүйлийн 19.7, 19.8 дахь хэсэг:

“19.7.Энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хувьд ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.6-д заасан ажиллагаанаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн 26.2-т заасан ажиллагааг явуулна.

19.8.Тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллага нь энэ тухай ажлын таван өдөрт багтаан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Цөмийн энергийн комисс, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага, олон нийтэд тус тус мэдээлнэ.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Цөмийн энергийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Энэ хуулийн 15.1.2, 15.1.5, 15.1.6-д заасан” гэснийг “Энэ хуулийн 15.1.2, 15.2.1, 15.2.2-т заасан” гэж, “хувьцаа эзэмшигчийн дараах асуудлаар гаргасан шийдвэр Цөмийн энергийн комиссын батламжилснаар хүчин төгөлдөр болно:” гэснийг “хувьцаа эзэмшигч нь дараах асуудлаар шийдвэр гаргахаас өмнө Цөмийн энергийн комиссоос зөвшөөрөл авна:” гэж, 7.4 дэх хэсгийн “цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэснийг “тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь тухайн” гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Төрийн” гэснийг “Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн” гэж, 18 дугаар зүйлийн 18.10, 18.11 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, 22.6 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1-26.3, 26.5, 26.7 дахь хэсгийн “Төрийн захиргааны” гэснийг “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий” гэж, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийн “төрийн захиргааны” гэснийг “тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий” гэж, 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, мөн зүйлийн 27.4 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.2.10 дахь заалтын “төрийн захиргааны” гэснийг “тусгай зөвшөөрөл олгосон” гэж, 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх заалт, 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтын “төрийн захиргааны” гэснийг “эрх бүхий” гэж, 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.6, 37.2.3 дахь заалтын “төрийн захиргааны байгууллагад” гэснийг “Цөмийн энергийн комисст” гэж, 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийн “цөмийн энергийн” гэснийг “геологи, уул уурхайн” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн “Төрийн захиргааны байгууллага” гэснийг “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн “Төрийн захиргааны байгууллага” гэснийг “Цөмийн энергийн комисс” гэж, 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсгийн “төрийн захиргааны байгууллага” гэснийг “Цөмийн энергийн комисс” гэж, 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийн “комиссын удирдлага дор төрийн захиргааны байгууллага” гэснийг “комисс” гэж, 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтын “төрийн захиргааны байгууллагаар” гэснийг “Цөмийн энергийн комиссоор” гэж, 7 дугаар зүйлийн 7.2, 7.4 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, 26.2.3 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалт, мөн зүйлийн 27.2 дахь хэсгийн “15.1.5, 15.1.6-д” гэснийг “15.2.1, 15.2.2-т” гэж, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “15.1.1-15.1.7-д” гэснийг “15.1, 15.2-т” гэж, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн “15.1.8-д” гэснийг “15.3-т” гэж, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “15.1.1-15.1.4-т” гэснийг “15.1-д” гэж, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.5.3 дахь заалтын “15.1.5-д” гэснийг “15.2.1-д” гэж, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3, 18.5 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.5.4 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.5, 28.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн “15.1.6-д” гэснийг “15.2.2-т” гэж, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийн “15.1.7, 15.1.8-д” гэснийг “15.2.3, 15.3-т” гэж, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн “15.1.5-д” гэснийг “15.2.1-д” гэж, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийн “15.1.7-д” гэснийг  “15.2.3-т” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн “15.1-д” гэснийг “15 дугаар зүйлд” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн “15.1.1, 15.1.3-15.1.5, 15.1.7, 15.1.8-д” гэснийг “15.1.1, 15.1.3, 15.1.4, 15.2.1, 15.2.3, 15.3-т” гэж, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн “15.1.2, 15.1.6-д” гэснийг “15.1.2, 15.2.2-т” гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн “15.1.1-15.1.4, 15.1.7, 15.1.8-д” гэснийг “15.1, 15.2.3, 15.3-т” гэж, 28 дугаар зүйлийн 28.3, 28.4 дэх хэсгийн “15.1.5-д” гэснийг “15.2.1-д” гэж, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “15.1.2, 15.1.5-15.1.7-д” гэснийг “15.1.2, 15.2-т” гэж, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийн “15.1.6, 15.1.7-д” гэснийг “15.2.2, 15.2.3-т” гэж, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсгийн “ 11.3-т” гэснийг “11.2-т” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Цөмийн энергийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн “орон тооны бус” гэснийг, 10.2 дахь хэсгийн “, Комиссын орлогч дарга нь цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1, 28.6.2 дахь заалт, мөн зүйлийн 28.7 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД