Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16 дахь заалт, мөн зүйлийн 11.3 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.3, 21.1.4 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.4-27.1.6 дахь заалтын “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн” гэснийг, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.1.20 дахь заалтын “цацраг идэвхт болон” гэснийг тус тус хассугай.

            2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

            3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр баталсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД

Хэвлэх