Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай 472 дугаар зүйл нэмсүгэй:

            “472 дугаар зүйл.Стратегийн ач холбогдол бүхий ашигт

                                                малтмалын ордын ашигт малтмалын

                                                            нөөц ашигласны тусгай төлбөр

            472.1.Эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлэхээр талууд тохиролцсон тохиолдолд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг шилжүүлэн авч байгаа тал буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг энэ хуулийн 47.2-т заасан журмын дагуу тооцож улсын төсөвт төлнө.

            472.2.Энэ хуулийн 472.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг Засгийн газар батална.

            472.3.Энэ хуулийн 5.3-5.5-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ нь тухайн ордын онцлогоос хамаарч 5 хувиас хэтрэхээргүй байна.”

Хэвлэх

            2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 5.3-5.5 дахь хэсэгт “Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

            3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          З.ЭНХБОЛД 

Хэвлэх