Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуульд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:

            1/  83 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

 “83.4.Ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй ажилтантай тохиролцсоноор түүний ажлын байрыг энэ хуулийн 82.1-д заасан байгууллагаас баталсан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй ажилтны биеийн байдалд  тохирсон нэмэлт хэрэгслээр тоноглоно.”

            2/  83 дугаар зүйлийн 5  дахь хэсэг:

            “83.5.Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ажлын байрны эрүүл ахуйн стандартыг хангахад зарцуулсан зардлын тодорхой хэсгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлж болно.”

Хэвлэх

            2 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийн “16-17 насны” гэсний дараа “болон хөгжлийн бэрхшээлтэй” гэж, 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсгийн “насанд хүрээгүй” гэсний дараа “, хөгжлийн бэрхшээлтэй” гэж, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсгийн “заасан” гэсний дараа “төлбөр авах, зарцуулах журам,” гэж тус тус нэмсүгэй.

            3 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийн “50” гэснийг “25” гэж, “гурав” гэснийг “дөрөв”, мөн зүйлийн гарчигийн болон 111.1,111.2, 111.4,111.5 дахь хэсгийн “тахир дутуу” гэснийг “хөгжлийн бэрхшээлтэй” гэж тус тус өөрчилсүгэй.

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх