Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 44.4 дэх хэсэг нэмсүгэй:

44.4.Цахим баримтыг тодорхойлох, түүнд тавих шаардлагыг тогтоох, цахим баримтыг хадгалах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн “баримтыг” гэсний дараа “цахим, эсхүл цаасан хэлбэрээр” гэж, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн “зооринд” гэсний дараа “болон аливаа компьютер, техник хэрэгсэл, програм хангамжид” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 “18.1.13.татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах;”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсгийн “Зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд” гэснийг хассугай.

           
Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД
Хэвлэх