Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 6 дугаар сарын 9-ны өдөр
Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ

ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 22.1.5, 22.1.6 дахь заалт нэмсүгэй:

“22.1.5.сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх;

22.1.6.сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг:

 “6.7.Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурал тогтооно.”

2/19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг:

“19.2.Давж заалдах шатны шүүх нь хэргийн оролцогчийн хүсэлтийг харгалзан тухайн шүүхийн байрших газарт шүүх хуралдааныг явуулж болох бөгөөд шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.”

Хэвлэх

3 дугаар зүйл. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсгийн “(дугаар)” гэснийг хассугай.

4 дүгээр зүйл. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл. Энэ хуулийг Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД