Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/54 дүгээр зүйлийн 8-11 дэх хэсэг:

“8.Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн иргэн, нөхөрлөл, төрийн бус байгууллагад 150000 төгрөгийн мөнгөн урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга ажлын 10 өдөрт багтаан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгоно.

9.Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлогын 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг тухайн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлсэн нөхөрлөл, төрийн бус байгууллага, цагдаа, хил хамгаалах байгууллагын ажилтанд байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Байгаль хамгаалах сангаас олгоно.

10.Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлого болон гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль хамгаалах санд оруулна.

11.Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийн “Засаг дарга” гэсний дараа “байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос” гэж, 6 дахь хэсгийн “4, 5” гэсний дараа “, 8, 9” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “7” гэснийг “10”, 26 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “экологи, байгаль хамгаалал, байгаль орчны хяналт, үнэлгээнийн чиглэлийн” гэснийг “байгаль орчны чиглэлийн” гэж тус тус өөрчилсүг

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД