Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын “худалдах” гэсний өмнө “энэ хуульд өөрөөр заагаагүй бол” гэж, 12.1.7 дахь заалт, мөн зүйлийн 12.5 дахь хэсгийн  “уул уурхайн”  гэсний дараа “болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтын “боловсруулалтад ороогүй” гэсний дараа “ноос, ноолуур,” гэж тус тус нэмсүгэй. 

2 дугаар зүйл.Энэ хуулийг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД