Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“5.Төрийн тусгай хамгаалалтад байгаа иргэн, албан тушаалтан гэмт хэрэгт холбогдон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эсхүл яллагдагчаар цаашид хорьж, мөрдөх зайлшгүй шаардлагатай гэж үзэн шүүгчийн захирамж гарсан тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлэх хугацаанд түүний цалин, тэтгэмжээс бусад хангамж, үйлчилгээ, төрийн тусгай хамгаалалт түдгэлзэнэ.”

2/6 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

“6.Төрийн тусгай хамгаалалтад байгаа иргэн, албан тушаалтан  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол хорих болон баривчлах ял эдлэх хугацаанд түүний цалин, тэтгэмжээс бусад хангамж, үйлчилгээ, төрийн тусгай хамгаалалт түдгэлзэнэ.”

3/10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

“6.Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга цэргийн цолтой байна.”

4/11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 10 дахь заалт:

“10/байгууллага, алба хаагчийнхаа аюулгүй байдлыг хангах.”

5/16 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:

“7.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон барилга, бусад зүйлийн гадна цэгт болон далд хамгаалалтад ажилласан нэг жилийг нэг жил дөрвөн сартай дүйцүүлэн тооцно.”

6/20 дугаар зүйлийн 9-11 дэх хэсэг:

“9.Мэргэжлийн хяналтын байгууллага нь хамгаалуулагчийн ажиллаж, амьдарч байгаа орчинд болон хүнсний бүтээгдэхүүнд эрүүл ахуйн хөндлөнгийн хяналтыг тогтмол тавьж, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээ хийх бөгөөд төрийн тусгай хамгаалалтын байгууллагыг холбогдох мэдээ, мэдээллээр хангана.

10.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нь төрийн тусгай хамгаалалтад байгаа барилга, бусад зүйлийг галын аюулаас хамгаалж, гамшгийн үед төрийн тусгай хамгаалалтын байгууллагатай хамтран  ажиллана.

11.Шаардлагатай тохиолдолд зэвсэгт хүчин, хилийн цэрэг төрийн тусгай хамгаалалтад дэмжлэг үзүүлнэ.”

7/21 дүгээр зүйлийн 4 дэх заалт:

“4/олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл;”

Хэвлэх

2 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын “хугацаанд” гэсний дараа “, Улсын Их Хурлын даргад болон Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчийг нэр дэвшсэн  өдрөөс албан ёсны шийдвэр гарах хүртэлх хугацаанд” гэж, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын “алба хашиж байсан иргэн” гэсний дараа “болон Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигч” гэж, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтын “насанд хүрээгүй хүүхэд” гэсний дараа “болон 6 дугаар зүйлийн 3-т заасан албан тушаалтан, тэдний эхнэр /нөхөр/, насанд хүрээгүй хүүхэд” гэж, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төрийн тусгай хамгаалалтын” гэсний дараа “газар нь хамгаалалт, үйлчилгээ, захиргаа, сургалт, тусгай зориулалтын болон дүн шинжилгээний нэгжтэй байх бөгөөд тус” гэж, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “эмх замбараагүй байдал үүсэх,” гэсний дараа “гамшиг,” гэж, 15 дугаар зүйлийн 1 дэх заалтын “нэвтрэх бичгийг шалгах” гэсний дараа “,эд зүйлд үзлэг хийх, хамгаалуулагчийн хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн болон бусад зүйлээс сорьц авч шинжилгээ хийх, ашиглахыг хориглох, төрийн тусгай хамгаалалтын бүсэд ажиллах бусад байгууллагын ажилтанд зааварчилгаа өгөх, хяналт тавих” гэж, 15 дугаар зүйлийн 4 дэх заалтын “нэвтрэн орох” гэсний дараа “,үзлэг хийх” гэж, 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хүйтэн зэвсэг,” гэсний дараа “олон хүнд нөлөөлөх болон” гэж, 23 дугаар зүйлийн “Захиргааны хариуцлагын тухай” гэсний дараа “болон Төрийн ордны тухай” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“7.Эрүүл мэндийн байгууллага нь хамгаалуулагчийн эрүүл мэндийг онцлон хамгаална.”.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурал” гэснийг “Засгийн газар” гэж, 10 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “газрын” гэснийг “байгууллагын” гэж, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “иргэний хамгаалалтын” гэснийг “онцгой байдлын” гэж, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “засаг, захиргааны төлөөлөгч” гэснийг “төрийн тусгай албан хаагч” гэж, 15 дугаар зүйлийн 9 дэх заалтын “хамгаалалтын” гэснийг “хамгаалалт, үйлчилгээний” гэж, 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Иргэний агаарын тээврийн байгууллага” гэснийг “Иргэний болон улсын нисэхийн байгууллага” гэж, 20 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн “Холбооны байгууллага” гэснийг “Мэдээлэл, харилцаа, холбооны байгууллага” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн дугаарыг “7” гэж, 20 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн дугаарыг “12” гэж, 21 дүгээр зүйлийн 4, 5, 6, 7 дахь заалтын дугаарыг “5, 6, 7, 8” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн дугаарыг “6” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн дугаарыг “7” гэж, мөн зүйлийн 7 дахь хэсгийн дугаарыг “8” гэж тус тус өөрчилсүгэй.

6 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тусгай зориулалтын холбоогоор үйлчилж,” гэснийг хассугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД