Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“15.5.Хууль зүйн чиглэлээр:

15.5.1.нотариатын үйл ажиллагаа эрхлэх;

15.5.2.галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах;

15.5.3.галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл үйлдвэрлэх;

15.5.4.галт зэвсгийн сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх;

15.5.5.галт зэвсгийн сум импортлох, нийтэд худалдах;

15.5.6.галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх;

15.5.7.хуулийн этгээд харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх;

15.5.8.төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх;

15.5.9.тамга, тэмдэг үйлдвэрлэх.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Галт зэвсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД