Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Концессын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

1/6 дугаар зүйлийн 6.2.13 дахь заалт:

 “6.2.13.холбогдох журмын дагуу концесс эзэмшигчээс концессын гэрээний ашиглалт, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн тайланг улирал бүр гаргуулан авч, нэгтгэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;”

2/26 дугаар зүйлийн 26.4.6 дахь заалт:

 “26.4.6.Концесс эзэмшигч нь концессын гэрээний дагуу гарсан ашиглалт, гүйцэтгэлийг холбогдох журмын дагуу улирал бүр концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тайлагнах үүрэгтэй.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.17 дахь заалтын “мэдээ” гэсний өмнө “ашиглалтын тайлан,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.13 дахь заалтын дугаарыг 6.2.14 гэж, 26 дугаар зүйлийн 26.4.6 гэсэн заалтын дугаарыг 26.4.7 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталсан  Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                   З.ЭНХБОЛД