Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 12 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот

ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн З дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй:

"6/ "эрдэнийн чулуу" гэж олон улсад хэвшсэн ангилалд хамрагдах үнэт, хагас үнэт чулууг хэлнэ."

Хэвлэх

2 дугаар зүйл. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн З дахь хэсгийн "нарийвчлалтайгаар" гэсний дараа "үнэт чулууг каратаар" гэж нэмсүгэй.

З дугаар зүйл. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн З дугаар зүйлийн 5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"5/ "байгалийн төрц" гэж онцгой чамин дүрс хэлбэртэй, байгалийн тогтоц хэлбэрээрээ олдсон үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ."

Хэвлэх

4 дүгээр зүйл. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн З дахь заалтын "гадаадад" гэснийг "дотоод, гадаадад"; 2 дугаар зүйлийн "Түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах тухай" гэснийг "Соёлын өвийг хамгаалах тухай"; З дугаар зүйлийн З дахь заалт, 5 дугаар зүйлийн 4, 5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 1 дэх заалт, 7 дугаар зүйлийн 4 дэх заалтын "эрдэнийн" гэснийг "үнэт"; 4 дүгээр зүйлийн З дахь хэсгийн 2 дахь заалтын "түүх соёлын үнэт дурсгалт" гэснийг "түүх, соёлын хосгүй үнэт, дурсгалт"; З дугаар зүйлийн 5 дахь заалтын "буюу" гэснийг "эсхүл"; "металлыг" гэснийг "металл, үнэт чулууг"; 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "эрдэнийн чулуугаар" гэснийг "үнэт чулуу, тэдгээрээр"; 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "Сангийн яамны хяналтын зохих албаар" гэснийг "Сорьцын асуудал хариуцсан улсын хяналтын албаар"; мөн зүйлийн 1 дэх хэсгийн З дахь заалтын "Соёлын сайд" гэснийг "Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн З дахь хэсгийн "цагаан мөнгийг" гэснээс "цагаан" гэснийг хассугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР