Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Үндсэн хууль, гэсний дараа Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль,” гэж нэмсүгэй.

2дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/19 дүгээр зүйл:

Хэвлэх

19 дүгээр зүйл.Татварын алба

19.1.Татварын албаны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.”

2/34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэг:

“34.3.Татвар төлөгчид акт, дүгнэлтийг хүргүүлснээр гардуулсанд тооцох бөгөөд үүнээс хойш Маргаан таслах зөвлөлд татвар төлөгч гомдол гаргах хугацаа тоологдоно.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсгийн “Үндэсний татварын ерөнхий газрын” гэснийг “Гааль, татварын ерөнхий газрын” гэж, 74 дүгээр зүйлийн 74.1.11, 74.1.12, 74.1.14 дэх заалтын “албан татвар төлөгчөөр” гэснийг “албан татвар суутган төлөгчөөр” гэж, 74.1.13 дахь заалтын “албан татвар төлөгч” гэснийг “албан татвар суутган төлөгч” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн Дөрөвдүгээр бүлгийн нэр, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг, 73 дугаар зүйлийн 73.2.5 дахь заалтын “Үндэсний” гэснийг, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийн “татвар төлөгч нар гарын үсэг зурж,” гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 20-27 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, 71 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН  ИХ ХУРЛЫН ДАРГА                                  З.ЭНХБОЛД
Хэвлэх