Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:

“3.Цэцийн шийдвэр болон нээлттэй хуралдааны тэмдэглэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн зардлаар хувилан авах эрхтэй.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/3 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэг:

“6.Цэц маргааныг дахин хянан үзэж, асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв гишүүдийн гуравны хоёр хувийн санал авч чадаагүй бол уг хууль, тогтоол, зарлиг, бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээний заалт хүчинтэй хэвээр үлдэнэ.

7.Зөвлөлдөх тасалгаанд олонхитой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргана.”

2/9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Цэц төвийг сахиж, маргагч талуудад чөлөөтэй мэтгэлцэх бололцоо олгоно.”

3/10 дугаар зүйл:

Хэвлэх

“10 дугаар зүйл.Цэцийн гишүүд зөвлөлдөх

1.Цэцийн шийдвэр гаргах гишүүдийн зөвлөлдөөнийг тусгай тасалгаанд хийнэ.

2.Цэцийн зөвлөлдөх тасалгаанд хуралдааны бүрэлдэхүүнд орсон гишүүд, зөвлөлдөөний тэмдэглэл хөтлөх хуралдааны нарийн бичгийн даргаас өөр хүн орохыг хориглоно. Зөвлөлдөх тасалгаанд гаргасан гишүүний санал Цэцийн шийдвэрийн үндэслэл болсон бол шийдвэрийн үндэслэл хэсэгт бичигдэх бөгөөд тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана.”

/Энэ хэсгийн “тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана.” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/

4/18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Маргагч талууд Цэцэд хянаж байгаа маргааны материалтай танилцах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах, тэмдэглэл хийх, нотлох баримтыг гаргаж өгөх, нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаанд оролцох, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан бүх асуудлын талаар өөрийн санал, дүгнэлтийг гаргах, маргаан хянан шийдвэрлэх хуралдаанд чөлөөтэй мэтгэлцэх, шаардлагатай гэж үзэж байгаа бол төгсгөлийн үг хэлэх, хүсэлт тавих болон Цэцийн хуралдааны тэмдэглэлийг авах эрхтэй. Маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг болон цахим хэлбэрээр гарган өгнө.”

/Энэ хэсгийн “Цэцийн хуралдааны тэмдэглэлийг авах эрхтэй. Маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг болон цахим хэлбэрээр гарган өгнө.” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/

5/22 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Төвийг сахих зарчмыг хангах үүднээс Цэцийн гишүүн дараах үндэслэл байвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарна:

1/хянан хэлэлцэж байгаа асуудлыг урьд өмнө шүүхийн болон захиргааны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож байснаас хойш 2 жил өнгөрөөгүй бол;

2/маргагч талууд, тэдгээрийн төлөөлөгчидтэй ойрын төрөл садан бол;

3/Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл байгаа бол.”

6/28 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“5.Цэцийн бүрэлдэхүүнд орсон гишүүд хуралдааны аль ч шатанд хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр хэнээс боловч асуулт тавьж, хариулт авах эрхтэй. Цэцийн гишүүний асуулт нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай, мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй.”

7/29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“З.Цэцийн шийдвэрийг тухайн хуралдаанд оролцсон гишүүд зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргахдаа уг маргааныг хуралдаанд илтгэсэн гишүүн өөрийн санал, дүгнэлтийг эхэлж гаргах бөгөөд түүний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн Цэцэд хамгийн удаан жил ажилласан гишүүнээс эхлэн ажилласан жилийн эрэмбээр санал, дүгнэлтээ хэлж, хуралдаан даргалагч эцэст нь саналаа гаргана.”

8/35 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг:

“3.Зөвлөлдөөний тэмдэглэлийг хуралдааны нарийн бичгийн дарга хөтөлнө. Хуралдааны тэмдэглэлийг бүрэн гүйцэд хөтлөх үүднээс дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн техник хэрэгсэл ашиглах бөгөөд түүнийг 7 хоногоос хэтрэхгүй хугацаанд цаасан хэлбэрт буулгаж, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хамт маргаан хянан шийдвэрлэсэн материалд хавсаргана.

/Энэ хэсгийн “Хуралдааны тэмдэглэлийг бүрэн гүйцэд хөтлөх үүднээс дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн техник хэрэгсэл ашиглах бөгөөд түүнийг 7 хоногоос хэтрэхгүй хугацаанд цаасан хэлбэрт буулгаж, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хамт маргаан хянан шийдвэрлэсэн материалд хавсаргана.” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/

4.Хуралдааны тэмдэглэлийг хөтлөх техник хэрэгслийг ажлын алба хангана.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийн “Энэ хуулийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД