Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн “Эрүүгийн хуулийн 73-75, 86, 90, 111-113, 123, 125, 127, 239, 254 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт 5-аас дээш жил хорих ял эдэлсэн, эсхүл түүнийг давтан үйлдсэн хүн” гэснийг “Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 6.12, 6.13 дугаар зүйлд зааснаар хугацаанаас өмнө суллагдсан, чөлөөлөгдсөн, 12.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 12.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 13.1, 13.3, 15.5, 19.9, 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, таван жилээс дээш хугацаагаар хорих ял эдэлсэн хүн” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД