Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот

АШИГТ АМЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн “төсөвт төвлөрүүлж” гэсний дараа “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД