Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 4.1.10, 4.1.11 дэх заалт:

“4.1.10.“чадамж” гэж хөдөлмөрийн орчинд ажил олгогчийн зүгээс тавих мэргэжлийн шаардлагыг биелүүлэх түвшинд суралцагчийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар, дадал, хөдөлмөрийн соёлын төлөвшлийг;

4.1.11.“чадамжийн сан” гэж ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт, ажил мэргэжлийн лавлахад нийцүүлэн бүрдүүлсэн тухайн мэргэжилд хамаарах ажилбарын жагсаалт, сургалтын хөтөлбөрийн агуулгыг багтаасан нэгдсэн мэдээллийг.”

2/6 дугаар зүйлийн 6.3.8 дахь заалт:

“6.3.8.ажил олгогч болон салбар зөвлөлийн хамтарсан дүгнэлтийг үндэслэн мэргэшлийн түвшний хүрээ, ажил мэргэжлийн лавлах батлах.”

3/8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг:

“8.6.Энэ хуулийн 8.4.9, 8.4.10, 8.4.11, 8.4.12, 8.4.19, 8.4.20-д заасан бүрэн эрхийг үнэлгээ, мэдээллийн болон бүсийн арга зүйн төв хэрэгжүүлж болно.”

4/11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэг:

“11.5.Тавиас дээш ажилтантай аж ахуйн нэгж суралцагчийн үйлдвэрлэлийн дадлагын ажлыг зохион байгуулж, удирдан чиглүүлэх үүрэг бүхий дадлагажуулагч багш ажиллуулна.”

5/13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг:

“13.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага өөрийн үйл ажиллагаанаас орлого олох, зарцуулах, тайлагнах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.”

6/16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэг:

“16.9.Үнэлгээ, мэдээллийн төв энэ хуулийн 16.1-д заасан журмыг хэрэгжүүлж, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах, төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэлт гаргах, ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3 дахь заалтын “илтгэл” гэсний дараа “хэлэлцэх, тогтоол” гэж, 8 дугаар зүйлийн 8.4.10 дахь заалтын “тогтоох,” гэсний дараа “сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлах,” гэж, 8 дугаар зүйлийн 8.4.22 дахь заалтын “сургалтын” гэсний дараа “үнэлгээ, мэдээллийн төвийн болон” гэж, 16 дугаар зүйлийн 16.4.1 дэх заалтын “мэргэжлийн диплом” гэсний дараа “, мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн дараахь  хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/6 дугаар зүйлийн 6.3.2 дахь заалт:            

“6.3.2.ажиллах хүчний талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогчид, яамдын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;”

2/6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг:

“6.4.Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.”

3/6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг:

“6.7.Зөвлөл ажлаа Засгийн газарт тайлагнана.”

4/6 дугаар зүйлийн 61.1 дэх хэсэг:

“61.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо нь зөвлөл, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үнэлгээ, мэдээллийн болон бүсийн арга зүйн төв, сургалтын байгууллагаас бүрдэнэ.”

5/15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг:

“15.4.Суралцагч элсүүлэхэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгыг үндэслэн зохион байгуулах бөгөөд эрэлтийн судалгааг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.”

6/18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг:

“18.7.Багшлах эрх, энэ хуулийн 18.6-д заасан зэрэг олгох, хасах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

7/20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг

“20.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлаар хамтран ажиллах нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, ажил олгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага, суралцагч, эцэг, эх зэрэг сонирхогч этгээд нийгмийн түншлэлийг бүрдүүлж, зөвлөлийн хэлбэрээр ажиллаж болох бөгөөд дараахь түвшинд ажиллана:

20.1.1.салбарын түвшний нийгмийн түншлэлийг салбарын яам, агентлаг, мэргэжлийн холбоод, ажил олгогч, эцэг, эхийн төлөөлөл бүрдүүлэх;

20.1.2.орон нутгийн нийгмийн түншлэлийг нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, ажил олгогч, мэргэжлийн холбоод, эцэг, эх бүрдүүлэх;

20.1.3.сургалтын байгууллагын нийгмийн түншлэлийг аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч, эцэг, эх, суралцагч бүрдүүлэх.”

8/20 дугаар зүйлийн 20.2.7 дахь заалт:

“20.2.7.суралцагчийн сурлагын амжилт, мэргэжлийн ур чадварыг ажил олгогчдод мэдээлэх, дадлагажуулах, төгсөгчийн сонирхолд тулгуурлан ажлын байранд зуучлах, аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжих замаар ажлын байраар хангах;”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар  зүйлийн 6.3.4 дэх заалтын “агуулгын стандартыг” гэснийг “агуулгыг” гэж, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн дугаарыг “13.4” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 61 дугаар зүйлийн гарчгийн “асуудал эрхэлсэн байгууллагын” гэснийг хассугай.

6 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД