Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

ГАДААДЫН ЦЭРГИЙН ХҮЧНИЙГ БАЙРЛУУЛАХ, ДАМЖИН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2016 он, №08)

1 дүгээр зүйл.Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:                                        

12.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын цэргийн хүчний албан хаагчдаас Монгол Улсын хууль зөрчиж гэмт хэрэг үйлдвэл гэм буруутай этгээдэд хууль, олон улсын гэрээний дагуу хариуцлага хүлээлгэнэ.

12.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн гарчгийг “Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД