Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.1.7 дахь заалт нэмсүгэй:

“10.1.7.ажиллах хүчний 50 ба түүнээс дээш хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн эзэлдэг, 25 ба түүнээс дээш ажиллагчидтай аж ахуйн нэгж.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн “10.1.4-т” гэснийг “10.1.4, 10.1.7-д” гэж, мөн зүйлийн 10.3, 10.4 хэсгийн “10.1.1-10.1.4-т”, “10.1.2-10.1.4-т”гэснийг “10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.7-д” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД