Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 44.2.8 дахь заалт нэмсүгэй:

“44.2.8.хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн бие эрхтэн, хөгжлийн онцлогийг хүндэтгэн үзэж, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч бусдын адил тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.1.8 дахь заалтын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” гэснийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                              З.ЭНХБОЛД