Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Бага, дунд боловсролын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:

1/12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэг:

“12.9.Ерөнхий боловсролын сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүний насны зөрүүг боловсрол, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.”

2/13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг:

“13.3.Тусгай сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байна.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД