Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “, Хүний хөгжил сангийн” гэснийг хассугай.

2 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД