Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 18.1.15 дахь заалт нэмсүгэй:

“18.1.15.Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарилсан орлого, сангийн хөрөнгө оруулалтын орлого.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь заалтын “Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д” гэснийг “Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1-д” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД