Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 2 дугаар  зүйлийн 2.1 дэх хэсгийн “Авлигын эсрэг хууль,” гэсний дараа “Захиргааны ерөнхий хууль,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.3, 11.4 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.7, 16.8 дахь хэсгийн “акт” гэснийг “шийдвэр” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            МОНГОЛ УЛСЫН  ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД
Хэвлэх