Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР

БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ

ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1  дүгээр  зүйл.Төрийн  болон  орон  нутгийн  өмчийн  хөрөнгөөр  бараа,  ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.7 дахь хэсэг нэмсүгэй:

            “3.7.Сонгуулийн  төв  байгууллагаас  Сонгуулийн  тухай  хуулийн  38.1-д  заасан төсвийн  хүрээнд  сонгууль  зохион  байгуулахтай  холбогдсон  бараа,  ажил,  үйлчилгээ худалдан авах харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.”

            2  дугаар  зүйл.Энэ  хуулийг  2016  оны  02  дугаар  сарын  05-ны  өдрөөс  эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          З.ЭНХБОЛД