Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“10.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн гарчгийг “Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД