Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2016 он, №08)

1 дүгээр зүйл.Технологи дамжуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“17 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

17.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

17.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД