


2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр |
Улаанбаатар хот |
1 дүгээр зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“16.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
16.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”
Хэвлэх2 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12 дахь заалтын “захиргааны шийтгэл ногдуулах” гэснийг “Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах” гэж, 16 дугаар зүйлийн гарчгийг “Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
