Хэвлэх DOC Татаж авах


МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хувь хүний нууцын тухай хуулийн 8 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

          “8 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

           8.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

            8.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

Хэвлэх

           2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД

Хэвлэх