Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ РУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Бага, дунд боловсролын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэг:

“7.5.Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ эзэмшүүлэх хөтөлбөрийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, батална.”

2/14 дүгээр зүйлийн 14.11 дэх хэсэг:

“14.11.Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.”

3/20 дугаар зүйлийн 20.2.10-20.2.15 дахь заалт:

“20.2.10.сургалтын агуулга, багшийн арга зүйн чиглэлээр мэргэжлийн багшид зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;

20.2.11.шийдвэр гаргахад багш нарын зөвлөл, заах аргын нэгдэл, багш, суралцагч, эцэг, эх, олон нийтийн оролцоог хангах, сургуулийн үйл ажиллагаа, сургалтын явц, үр дүнгийн талаар нээлттэй мэдээлэх;

20.2.12.сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах;

20.2.13.сургуулийн орчин дахь хоол, хүнс, ундны цэвэр ус, бие засах газрын эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангах ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

20.2.14.суралцагчийг сургуулийн ойр орчинд гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих;

20.2.15.сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хяналт тавих.

4/22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг:

“22.3.Багш нь анги удирдаж, заах аргын нэгдэл хариуцан ажиллаж болно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн “хөтөлбөрийн” гэсний өмнө “цөм” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Бага, дунд боловсролын тухай хуулийн дараахь зүйл, хэсэг заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/2 дугаар зүйл:

Хэвлэх

“2 дугаар зүйл.Бага, суурь, бүрэн дунд боловсролын зорилго

2.1.Бага боловсролын зорилго нь эх хэлний суурь чадамжтай, бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвшүүлэх, суурь боловсролын зорилго нь амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар эзэмшсэн, бие даан бүтээлчээр суралцах чадамжтай иргэн төлөвшүүлэх, бүрэн дунд боловсролын зорилго нь мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах, суралцах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн ерөнхий суурь чадамжтай иргэн төлөвшүүлэхэд тус тус оршино.”

2/14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг:

“14.5.Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.”

3/20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт:

“20.2.2.сургууль хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, дүрэм, журам боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулахад багш, сурагч, эцэг, эх, олон нийтийн оролцоо, түншлэлийг ханган ажиллах;”

4/20 дугаар зүйлийн 20.2.4 дэх заалт:

“20.2.4.сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сургуулийн зөвлөл, багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, мэдээлэх;”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийн “Төрөлжсөн, гүнзгийрүүлсэн,” гэснийг хассугай.

5 дугаар зүйл. Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД