


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр |
Улаанбаатар хот |
БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ
ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
дор дурдсан агуулгатай 9, 10 дахь заалт нэмсүгэй:
“9/гуравдагч этгээдийн өмнө зээлдэгчийн хүлээсэн мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбогдсон мэдээлэл;
10/зээлдэгчийн орлогын талаархи мэдээлэл.”
Хэвлэх2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Хэвлэх
Хэвлэх
