Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“53.1.Энэ хуулиар эрх олгосон худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсгийн “худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага” гэснийг “төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэг, 53 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 53.5, 53.7 дахь хэсгийн “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага” гэснийг “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэг, 53 дугаар зүйлийн 53.3, 53.4, 53.6 дахь хэсгийн болон 53.5.2, 53.5.6 дахь заалтын “худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын” гэснийг “төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын” гэж, 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсгийн “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын” гэснийг “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД