Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“14.1.Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Үндэсний зөвлөл, нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, сумын нийгмийн даатгалын байцаагчаас бүрдэнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.8 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, 7.2.3 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг, мөн зүйлийн 21.5.1, 21.5.2 дахь заалтын “эрүүл мэндийн даатгалын байгууллага” гэснийг “нийгмийн даатгалын байгууллага” гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1, 23.3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийн “Эрүүл мэндийн даатгалын байгууллага” гэснийг “Нийгмийн даатгалын байгууллага” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтын “эрүүл мэндийн даатгалын байгууллагатай” гэснийг “нийгмийн даатгалын байгууллагатай” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай” гэснийг “Нийгмийн даатгалын байгууллагатай” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.3, 22.5 дахь хэсгийн “эрүүл мэндийн даатгалын байгууллагаас” гэснийг “нийгмийн даатгалын байгууллагаас” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл” гэснийг “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл” гэж, 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтын “эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэснийг “нийгмийн даатгалын байгууллагад” гэж, 13 дугаар зүйлийн 13.1.7 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.8.1, 14.9.1, 14.9.2 дахь заалт, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.5, 20.1.6 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь хэсгийн “эрүүл мэндийн даатгалын байгууллагын” гэснийг “нийгмийн даатгалын байгууллагын” гэж, 16 дугаар зүйлийн гарчгийн “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын” гэснийг “Нийгмийн даатгалын байгууллагын” гэж, 7 дугаар зүйлийн гарчиг, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 18.1, 18.3, 18.4 дэх хэсгийн “Эрүүл мэндийн даатгалын улсын” гэснийг “Нийгмийн даатгалын улсын” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтын “эрүүл мэндийн даатгалын байгууллагаар” гэснийг “нийгмийн даатгалын байгууллагаар” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.3, 14.9.4, 14.9.5, 14.9.6 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтын “энэ хуулийн 14.9.6-д заасан журмын дагуу” гэснийг, мөн зүйлийн 16.1.6 дахь заалтын “14.9.3-14.9.6-д” гэснийг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “болон эрүүл мэндийн” гэснийг, 20 дугаар зүйлийн 20.1.9 дэх заалтын “энэ хуулийн 14.7-д” гэснийг тус тус хассугай.

4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6,14.7 дахь хэсэг, 15 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД