Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2016  оны 07 сарын 21 өдөр
СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,  ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Соёлын тухай хуульд доор дурдсан агуулгатай 131 дүгээр зүйл нэмсүгэй:

“131 дүгээр зүйл.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

            1/төрөөс соёлын талаар баримтлах бодлого, соёлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

2/дайн, түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан соёлын үйл ажиллагаа явуулахыг хориглох арга хэмжээ авах;

3/соёлын тоо бүртгэл хөтөлж, дүн шинжилгээ хийх;

4/түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах ажлыг зохицуулах, үндэсний соёл, дизайны уламжлалыг дэмжин хөгжүүлэх;

5/түүх, соёлын дурсгалт зүйлийг судалж шинжлэх, хадгалж хамгаалах, сурталчлах, ашиглалт, хамгаалалтад хяналт тавих ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, гадаад, дотоодод үзэсгэлэн гаргах ажлыг зохион байгуулах;

6/утга соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, хамгаалах, өвлүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, утга соёлын өвийг өвлөн тээгч билиг авьяастныг судлан тодорхойлж, эрдэм авьяасыг нь хойч үед уламжлуулахад туслан дэмжлэг үзүүлэх;

7/ардын язгуур урлагийн чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

                        8/дүрслэх урлаг, дизайны чиглэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

           9/соёл, урлагийн мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

          10/хуульд заасан бусад бүрэн эрх.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Соёлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн “төрийн захиргааны төв байгууллага,” гэсний дараа “төрийн захиргааны байгууллага,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Соёлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“1/төрөөс соёлын талаар баримтлах бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, соёлын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах;”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Соёлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 8, 9, 15, 16, 17, 18, 19 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                      М.ЭНХБОЛД