Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2016  оны 07 сарын 21 өдөр
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:

1/201 дүгээр зүйл:

Хэвлэх

“201 дүгээр зүйл.Татварын албаны бэлгэ тэмдэг

201.1.Татварын алба нь бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний загвар, хэрэглэх журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.”

2/211 дүгээр зүйл:

Хэвлэх

“211 дүгээр зүйл.Татварын албаны дүрэм

211.1.Татварын албаны дүрмийг Засгийн газар батална.”

Хэвлэх

3/221 дүгээр зүйл.

“221 дүгээр зүйл.Татварын албаны чиг үүрэг

221.1.Татварын алба дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

            221.1.1.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах;

221.1.2.татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

221.1.3.улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх.”

4/231 дүгээр зүйл:

Хэвлэх

“231 дүгээр зүйл.Татварын алба, татварын улсын байцаагчийн үйл ажиллагааны зарчим

231.1.Татварын алба, татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчим баримтална.”

5/241 дүгээр зүйл:

Хэвлэх

“241 дугаар зүйл.Татварын алба, татварын улсын байцаагчийн хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг хангах

241.1.Татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана.

241.2.Хувь хүн, хуулийн этгээд, албан тушаалтан нь татварын алба, татварын улсын байцаагчаас хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож дарамт, шахалт үзүүлэхийг хориглох бөгөөд зөрчсөн этгээдийн талаар холбогдох байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.

241.З.Татварын алба, татварын улсын байцаагчийн бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар хууль тогтоомжоор эрх олгосноос бусад этгээд шийдвэр гаргахыг хориглоно.

241.4.Хууль тогтоомжоор эрх олгосноос бусад тохиолдолд аливаа этгээд татвар ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдсон асуудлаар бусдын өмнө үүрэг хүлээхийг хориглоно.

241.5.Татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан татварын албаны удирдах дээд байгууллагаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан журам, заавар, аргачлалыг хуулийн этгээд, хувь хүн дагаж мөрдөнө.”

6/251 дүгээр зүйл:

Хэвлэх

“251 дүгээр зүйл.Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангах

251.1.Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 14 дүгээр зүйлийг дагаж мөрдөн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангана.”

7/261 дүгээр зүйл:

Хэвлэх

261 дүгээр зүйл.Татварын албаны төсөв

261.1.Татварын албаны үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг төсвөөс санхүүжүүлнэ.”

8/271 дүгээр зүйл:

Хэвлэх

“271 дүгээр зүйл.Татварын албаны удирдлага, түүний бүрэн эрх

271.1.Татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна.

271.2.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтэс татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, дүүргийн татварын хэлтэс, сумын татварын улсын байцаагч аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн удирдлага доор тус тус ажиллана.

271.3.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлага, төсөв хөрөнгөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.

271.4.Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.

271.5.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга болон аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн даргыг санхүү, эдийн засаг, бүртгэлийн мэргэжилтэй, татварын албанд гурваас доошгүй жил ажилласан, татварын улсын байцаагчийн эрх бүхий төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

271.6.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан татварын улсын байцаагчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

            271.6.1.үндэсний татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалтын удирдлага, төсөв хөрөнгөөр хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах;

271.6.2.энэ хууль болон татварын бусад хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд нийтээр дагаж мөрдөх журам, заавар, аргачлалыг баталж мөрдүүлэх, зөвлөмж гаргах;

            271.6.3.татварын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг хасах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэх;

            271.6.4.татварын хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргах;

                        271.6.5.татварын хууль тогтоомжийн төсөл боловсруулахад оролцох, тэдгээрийг татварын албанаас хэрэгжүүлэх арга, хэлбэр, боломжийн талаархи саналаа бэлтгэж Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулах;

                        271.6.6.орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын гэрээний төсөлд санал өгөх;

271.6.7.татварын улсын байцаагчийн тогтоосон акт, дүгнэлт, бусад шийдвэрийг хуулийн хүрээнд хянан үзэж, өөрчлөх, хүчингүй болгох;

271.6.8.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хянаж баталгаажуулах, эсхүл өөрчлөх, хүчингүй болгох;

271.6.9.үндэсний татварын албаны ажилтныг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах;

271.6.10.үндэсний татварын албаны төсөв, хөрөнгийг захиран зарцуулах.”

                        9/37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг:

“37.3.Татварын улсын байцаагчид цол олгох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

10/711 дүгээр зүйл:

Хэвлэх

“711 дүгээр зүйл.Банк, санхүүгийн болон холбогдох бусад

                                    байгууллагын хүлээх үүрэг

711.1.Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар доор дурдсан байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

711.2.Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага:

711.2.1.харилцагч татвар төлөгчийн татварын төлбөрийг татварын албанаас нэрлэсэн банкинд 12 цагийн дотор, уг төлбөрийг хүлээн авсан банк нь энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн өдөрт нь, хэрэв ажлын цаг дууссан бол дараагийн ажлын өдөрт багтаан татварын албаны харилцах дансаар дамжуулан төрийн сангийн дансанд шилжүүлэх;

                        711.2.2.татвар төлөгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмын дагуу банкинд шинээр данс нээсэн, эсхүл хуучин дансанд өөрчлөлт, хөдөлгөөн хийсэн бол харилцагч банк нь энэ тухай мэдээллийг 10 хоногийн дотор татварын албанд өгөх;

711.2.3.харилцагчийн өр төлбөрийг дараахь дарааллаар гүйцэтгэх:

711.2.3.а.эхний ээлжинд төлүүлэхээр хуульд заасан өр төлбөр;

            711.2.3.б.дансан дахь мөнгөн хөрөнгөнөөсөө татвар төлөх тухай татвар төлөгчийн хүсэлт, үл маргах журмаар татвар гаргуулах тухай татварын албаны шийдвэрт заасан өр төлбөр;

            711.2.3.в.банк, санхүүгийн байгууллага, бусад зээлдэгч, нэхэмжлэгчид төлөх өр төлбөр.

711.3.Банк нь энэ хуулийн 711.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол татварын алба гүйцэтгээгүй татварын төлбөрийн дүнгийн 0.3 хувиар тооцон хоног тутам хүү ногдуулна.

711.4.Энэ хуулийн 711.2.3 дахь заалтад Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй.

711.5.Хөрөнгийн бирж:

711.5.1.хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн тархалтын тухай мэдээллийг татварын албанд улирал тутам цахим хэлбэрээр гаргаж өгөх.

711.6.Цагдаагийн байгууллага:

                        711.6.1.татварын алба, татварын улсын байцаагчаас татвар төлөгчийн байр, агуулахад нэвтрэн орох болон шалгалт, тооллого, үзлэг хийх, хөрөнгө барьцаалах, битүүмжлэх үйл ажиллагааг хуульд заасны дагуу явуулахад хүч хэрэглэх буюу зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд шаардлагатай туслалцаа үзүүлж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, бололцоо бүрдүүлэх;

                      711.6.2.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, хаягийг нь тодруулахтай холбогдсон өөрт нь байгаа хувь хүний нууцад үл хамаарах мэдээ, судалгааг татварын албаны хүсэлтээр гаргаж өгөх;

                        711.6.3.татвар төлөхөөс зайлсхийж оргон зайлсан татвар төлөгчийг эрэн сурвалжлах ажилд туслалцаа үзүүлж, хамтран ажиллах;

                        711.6.4.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын удирдлага нь татварын албанаас шалгуулахаар шилжүүлсэн татварын хэрэг, зөрчлийг хуульд заасан хугацаанд шалган шийдвэрлэх ажлыг зохион байгуулж, дүнг татварын албанд бичгээр мэдэгдэх, түүнчлэн өөрийн илрүүлсэн татварын хууль тогтоомжийн зөрчлийн мэдээллийг татварын албанд шилжүүлж өгөх.

711.7.Гаалийн байгууллага:

          711.7.1.татвар төлөгчийн регистрийн дугаарыг гаалийн мэдүүлэгт тусгуулж, экспорт, импортынх нь үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийг татварын албатай тохиролцсон хугацаанд гаргаж өгөх.

711.8.Иргэний бүртгэл, мэдээллийн болон гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, хаягийг нь тодруулахтай холбогдсон өөрт байгаа хувь хүний нууцад үл хамаарах мэдээ, судалгааг татварын албаны хүсэлтээр гаргаж өгнө.

711.9.Төрийн захиргааны төв, орон нутгийн бусад байгууллага, тэдгээрийн удирдлага, албан тушаалтан:

          711.9.1.татварын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулж, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

          711.9.2.татварын орлогоос санхүүжигдэж байгаа төсвийн зарлага, зарцуулалтын үр өгөөжийг салбар, байгууллагынхаа жишээн дээр тулгуурлан тайлбарлан сурталчлах, боломжтой хэлбэрээр тайлагнах;

          711.9.3.татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж, шаардлагатай мэдээллээр хангаж, татварын албатай хамтран ажиллах;

711.9.4.хяналт шалгалт эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь албан үүргээ биелүүлэх явцад татварын хууль тогтоомжийг зөрчсөн тухай мэдээлэл олж мэдсэн, илрүүлсэн бол энэ тухай мэдээллийг татварын албанд албан ёсоор өгөх.”

Хэвлэх

            2 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн дараахь зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/19 дүгээр зүйл:

Хэвлэх

“19 дүгээр зүйл.Татварын албаны бүтэц

19.1.Татварын алба нь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагчаас бүрдэнэ.

19.2.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын төсвийн орлого, хяналт, сургалт, бүртгэл мэдээлэл, хэвлэлийн харьяа нэгжтэй байж болно.

19.3.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн татварын албаны дэргэд татвар төлөгч, татварын албаны хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий Татварын маргаан таслах зөвлөл /цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх/ ажиллах бөгөөд уг зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална.”

2/28 дугаар зүйл:

Хэвлэх

“28 дугаар зүйл.Татварын албаны бүрэн эрх

28.1.Татварын алба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

28.1.1.татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;

                        28.1.2.татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчдийг хангаж, зөвлөлгөө өгч үйлчлэх;

                        28.1.3.татвар төлөгч хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах ажлыг зохион байгуулах;

            28.1.4.татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх;

            28.1.5.татвар төлөгчийн талаар хөндлөнгийн мэдээлэл цуглуулан мэдээллийн сан бүрдүүлж, татварын хяналт шалгалт, хураалтын үйл ажиллагаанд ашиглах;

            28.1.6.анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй татвар төлөгчид хуульд заасны дагуу татвар ногдуулах;

            28.1.7.тогтоосон хугацаанд татвар төлөөгүй хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг татвараа төлж дуустал түр зогсоох;

            28.1.8.татварын өрийг барагдуулах, татвар хураах үйл ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу явуулах;

            28.1.9.илүү төлсөн татварыг дараачийн сар, улирал, жилийн татварт суутган тооцох буюу татвар төлөгч хүсвэл тооцоо хийснээс хойш 10 хоногийн дотор буцаан олгох;

            28.1.10.татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн, татварын мэдээ, тайлан, татварын хяналт шалгалтад шаардлагатай материалыг хугацаанд нь ирүүлээгүй, түүнчлэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй татвар төлөгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

            28.1.11.татварын улсын байцаагч, доод шатны татварын албаны гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх;

            28.1.12.татварын хяналт хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг хувь хүн, хуулийн этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах;

                        28.1.13.цахим үйлчилгээ үзүүлэх;

                        28.1.14.цахим хяналт шалгалт явуулах.”

28.2.Татварын алба нь шүүхэд дараахь асуудлаар нэхэмжлэл гаргана:

28.2.1.татварын хууль тогтоомж удаа дараа ноцтой зөрчсөн татвар төлөгчийн аж ахуйн үйл ажиллагааг уг зөрчлөө арилгах хүртэлх хугацаагаар түр зогсоох;

28.2.2.татвар төлөгч хууль тогтоомжоор хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж олсон орлогыг хураалгах;

28.2.3.татвар төлөгч хууль тогтоомжоор хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээг зохих зөвшөөрөлгүй явуулж олсон орлогыг хураалгах;

28.2.4.татвар төлөгчийн хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл, хууль бус үйлдлээр олсон орлогыг хураалгах;

28.2.5.албан үүргээ гүйцэтгэхэд нь татварын улсын байцаагчид саад учруулсан, эсэргүүцэл үзүүлсэн, үйл ажиллагаатай нь холбогдуулан мөрдөн хавчсан, амь бие, эрүүл мэндэд нь халдаж хохирол учруулсан;

28.2.6.хууль тогтоомжид заасан бусад асуудлаар.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсгийн “Гааль, татварын ерөнхий газрын” гэснийг “татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль,” гэснийг хассугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                      М.ЭНХБОЛД