Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2016  оны 09 сарын 01 өдөр
УЛСЫН НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3.1.3.”Батлан хамгаалах материаллаг нөөц” гэж Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 3.1.9-д заасныг;”

Хэвлэх

2 дугаар зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “цэргийн дайчилгааны” гэснийг “батлан хамгаалах материаллаг” гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “цэргийн дайчилгааныхаас” гэснийг “батлан хамгаалах материаллагаас” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Зэвсэгт хүчний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          М.ЭНХБОЛД