Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2016  оны 09 сарын 01 өдөр
ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн гарчиг, 1 дүгээр зүйл, 6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 171 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 6 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн гарчиг, 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн “цэргийн албан” гэснийг “цэргийн алба” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          М.ЭНХБОЛД