Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.10 дахь хэсэг нэмсүгэй.

“12.10.Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багтаамж буюу хүүхдийн тоо, хэв шинж, ангиллыг харгалзан багшаас бусад захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг нормативыг боловсролын болон төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. ”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД