Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2016  оны 09 сарын 07 өдөр  
ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “Оюуны өмчийн газар” гэснийг “оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 26 дугаар зүйлийн гарчгийн “Оюуны өмчийн газар” гэснийг “Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийн “Оюуны өмчийн газартай” гэснийг “оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай” гэж, 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтын “Оюуны өмчийн газарт” гэснийг “оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “/цаашид “Оюуны өмчийн газар” гэх/-” гэснийг хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          М.ЭНХБОЛД