Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2004 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

ЭРYYГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Эрүүгийн хуулийн 49.2-ын хэрэгслийг гэсний өмнө тээврийн болон бусад , 145.2-ын учирсан гэсний дараа ,олон тооны мал хулгайлсан гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 71.1-ийг Энэ хуулийн тусгай ангийн 145.1/Бусдын эд хөрөнгийг хулгайлах/-д зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж өөрчлөн найруулсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                              С.ТӨМӨР-ОЧИР