Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Эрүүгийн хуульд дор дурдсан агуулгатай 267, 272 дугаар зүйлийг тус тус нэмсүгэй:

1/ 267 дугаар зүйл:

Хэвлэх

267 дугаар зүйл. Албан тушаалтны нэр барих

267.1.Албан тушаалтан бус этгээд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтны нэр барьж үйл ажиллагаа явуулсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй бөгөөд энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний ашиг олсон, эсхүл бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс гурван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.”

2/ 272 дугаар зүйл:

Хэвлэх

“272 дугаар зүйл. Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах

272.1.Албан тушаалтан хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

272.2.Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл. 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн “267 дугаар зүйл, 272 дугаар зүйл,” гэснийг хассугай.

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2008 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

           
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                     Д.ЛҮНДЭЭЖАНЦАН