Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл нэмсүгэй:

1/821 дүгээр зүйл:

Хэвлэх

 “821 дүгээр зүйл.Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах

821.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

821.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, их хэмжээний эд хөрөнгийн болон бусад хор уршиг учирсан бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:Энэ хуулийн 821.1-д заасан гэмт хэрэгт оролцохоор завдсан боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих байгууллага, албан тушаалтанд сайн дураараа мэдэгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.”

2/1301 дүгээр зүйл:

Хэвлэх

“1301 дүгээр зүйл.Сонгууль болон ард нийтийн санал асуулгад  хууль бусаар илүү санал өгөх

1301.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Орон нутгийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгад оролцох үед санал хураалтын дүнд хууль бусаар нөлөөлөх, будлиантуулах зорилгоор саналын хуудас ашиглан нэгээс илүү удаа санал өгсөн, эсхүл нэгээс илүү удаа санал өгөхийг санаатайгаар зохион байгуулсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсгийн “зэрэг аргаар үйлдсэн бол”, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн “хууль бусаар нөлөөлсөн бол” гэсний дараа “тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч,” гэж тус тус нэмсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                     Д.ДЭМБЭРЭЛ