Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 28.11, 28.12 дахь хэсэг нэмсүгэй.

“28.11.Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж цагаар тооцож болно. Цалин хөлсийг цагаар тооцох ажлын байрны жагсаалтыг Засгийн газар тогтооно.

28.12.Энэ зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан цалингийн нэмэгдлийн дээд хэмжээ нь төрийн албан хаагчийн цалин хөлсний 40 хувиас хэтрэхгүй байна.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн “төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон” гэсний дараа “, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, 34 дүгээр зүйлийн 34.14 дэх хэсгийн “6 сарын” гэснийг “3 сарын” гэж, 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн “үндсэн цалингийн дунджаас нь ажилласан хугацааг нь үндэслэн тооцож” гэснийг “ажилласан хугацааг нь харгалзан 1-12 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний” гэж, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн "тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг" гэснийг "тэдний цалин хөлсийг" гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                              М.ЭНХБОЛД

Хэвлэх