Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг:

“9.6.Энэ хуулийн 9.1.6-9.1.8-д заасан тусламж, үйлчилгээний зардлын төлбөр энэ хуулийн 6.1.4-т заасан даатгуулагчид хамаарахгүй.”

Хэвлэх

2/141 дүгээр зүйл.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн

“141.1.Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна.

141.2.Үндэсний зөвлөл нь дараахь бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлаа Улсын Их Хуралд жил бүр тайлагнана:

141.2.1.Засгийн газрыг төлөөлж санхүү, төсвийн, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүн;

141.2.2.даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүн;

141.2.3.ажил олгогчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүн.

141.3.Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилж болно.

141.4.Үндэсний зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо батална.

141.5.Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 27.2.3-т заасан ажлын алба хэрэгжүүлнэ.

141.6.Үндэсний зөвлөлийн гишүүнд ажлын оролцоог харгалзан улирал тутам урамшуулал олгох бөгөөд урамшууллын дээд хэмжээг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо тогтооно.”

3/14 дүгээр зүйлийн  9 дэх хэсгийн 8-11 дэх заалт:

“14.9.8.энэ хуулийн 9.1-д заасан Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;

14.9.9.даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаар, энэ хуулийн 11.2-т заасан даатгуулагчийн төлөх төлбөрийн хэмжээг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тухай бүр тогтоох;

14.9.10.Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох;

14.9.11.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтын “үйл ажиллагааг” гэсний дараа “энэ хуулийн 14.9.11-д заасан журмын дагуу” гэж, мөн зүйлийн 16.1.6 дахь заалтын “энэ хуулийн 14.9.1,” гэсний дараа “14.9.8-14.9.11-д” гэж, 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтын “эмчилгээний” гэсний дараа “болон санхүүгийн” гэж, 20 дугаар зүйлийн 20.1.9 дэх заалтын “зөвлөлийн гишүүний” гэсний дараа “энэ хуулийн 141.6-д” гэж тус тус  нэмсүгэй.

3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл” гэснийг “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл” гэж, 8 дугаар зүйлийн 8.2.2, 8.2.4 дэх заалтын “улирал бүр” гэснийг “хагас жил” гэж, 14 дүгээр зүйлийн 14.9.8 дахь заалтын дугаарыг “14.9.12” гэж, 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтын “нийгмийн даатгалын байгууллагаас” гэснийг “эрүүл мэндийн байгууллагаас” гэж, 20 дугаар зүйлийн 20.1.9 дэх заалтын “нэмэгдэл цалин” гэснийг “урамшуулал” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын “эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэснийг, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан” гэснийг  тус тус хассугай.  

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД