Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ

ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн хүснэгтийн Тэтгэмжийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “0.8” гэснийг “1.0” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн "3 хүртэл" гэснийг "2.8 хүртэл" гэж тус тус өөрчилсүгэй.

  2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.           

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                  М.ЭНХБОЛД

Хэвлэх