Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ

ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй: 

                        1/15 дугаар зүйлийн 15.12 дахь хэсэг:

            “15.12.Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.”

                        2/32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэг:

            “32.8.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчино. Энэ арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг нийслэл, орон нутгийн төсөвт жил бүр тусган, хэрэгжүүлнэ.”

Хэвлэх

            2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                  М.ЭНХБОЛД

Хэвлэх