Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 4.1.27, 4.1.28 дахь заалт:

“4.1.27.“үүсмэл орд” гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг;

4.1.28.“үүсмэл орд ашиглах” гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг.”

2/9 дүгээр зүйлийн 9.1.14, 9.1.15 дахь заалт:

“9.1.14.үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон үйл ажиллагааны журмыг батлах;

9.1.15.үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журмыг батлах.”

3/26 дугаар зүйлийн 26.10, 26.11 дэх хэсэг:

“26.10.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч гуравдагч этгээдэд үүсмэл ордыг ашиглуулах тохиолдолд уг гуравдагч этгээдтэй үүсмэл орд ашиглах тухай гэрээ байгуулж, энэ гэрээний талаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 14 хоногийн дотор мэдэгдэнэ.

26.11.Энэ хуулийн 26.10-д заасан гэрээ, үүсмэл ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн дүгнэлт, шийдвэрийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар олгоно.”

4/473 дугаар зүйл:

Хэвлэх

“473 дугаар зүйл.Үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

473.1.Үүсмэл ордоос олборлосон бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувь, энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү  байна.

473.2.Энэ хуулийн 473.1-д заасныг үл харгалзан алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг энэ хуулийн 47.4, 47.5-д заасны дагуу ногдуулна.

473.3.Энэ хуулийн 473.1, 473.2-т заасан борлуулалтын үнэлгээг энэ хуулийн 47.2-т заасан зарчмаар тодорхойлно.”

5/48 дугаар зүйлийн 48.13, 48.14 дэх хэсэг:

“48.13.Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд ажлын төлөвлөгөөг энэ хуулийн 48.6.2-т, тухайн жилийн ажлын тайланг 48.1.2-т заасан хугацаанд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

48.14.Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 473 дугаар зүйлд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг энэ хуулийн 48.9-т заасны дагуу татварын албанд тушааж 48.10-т заасны дагуу холбогдох мэдээллийг нийтэд мэдээлнэ.”

6/53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсэг:

“53.6.Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талбайд үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсгийн  "ашиглалтын тусгай зөвшөөрөл" гэсний дараа “болон үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл” гэж, 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсгийн “ашиглалтын” гэсний дараа “болон үүсмэл орд ашиглах” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23 дахь заалтын "үүсмэл ордын" гэснийг хассугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД