Хэвлэх DOC Татаж авах


МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

            “41 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

            41.1.Төрийн албан хаагч энэ хууль болон бусад хуулийг зөрчсөн тохиолдолд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн “энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэснийг “холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулна” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД

Хэвлэх